Хошигнол




 Чєлєєт  цагаа зєв боловсон єнгєрvvлдэг
Чєтгєр шиг адтай би коунтерчин.
Наадан тоглодог коунтерээсээ болж
Найз охиноосоо салахаас буцахгvй
Хайр сэтгэлээ зєнд нь орхисон
Халуухан зvрхтэй коунтерчин би.
Гэгээ муутай єрєєндєє компьютерээ асаан суулаа
Гэгэлгэн зандаа хєтлєгдєн коунтерлуугаа орлоо

Сервер хэсэн баахан тэнvvчилж
Сэтгэл доторхоо тайтгаруулан тоглов.
Ноншим бэлэн гоймон хажуудаа тавиж
Нойроо хугаслан би тоглоно.
Муу тоглохоор суга гэнэ
Мундаг тоглохоор чеат гэнэ.

Харин ............ сервер надад таалагдлаа
Хамгийн гол нь админ боллоо.
Чеат валл-аа байнга шалгаж
Чилсэн хvзvvгээ хааяа дуугаргана.
Тоглож наадаж дєнгєж эхлэхэд
Тог тасарч уур хєдєлгєнє.
ПиСи-д тоглохоор гэрээсээ гарна
Пээдгэр залуус муухай харцгаана.

Сэргэлэн бацаанууд кейбоард луу ширтэнэ
Сэтээ алдчихвий гэдгээс би эмзэглэнэ...
Даст инферногоос уйдахгvй
Даамай сайн коунтерчин би.
О гураваа гамгvй шидэж
Олиггvй нэгнийг нь хутгалж ална.
Намайг хэн алсан бэ ... гэж хараана
Наад хараалын vгээ боль гэж би зэмлэнэ.
Лангаар буудъя хэмээн ПиСи-д ирнэ
Лаг гэдгээ харуулахыг хичээнэ.

Клаш, снайпер ээлжлэн авч
Кланы нэр хvндийг дээш єргєнє.
Наадан тоглодог коунтерээсээ болж
Найз охиноосоо салахаас буцахгvй
Хайр сэтгэлээ зєнд нь орхисон
Халуухан зvрхтэй коунтерчин би.
Чөтгөр хараад чиний царайг
Шөнө зүүдэлвэл цочиж сэрнэ
Зөгий хүртэл чиний хар гарт чинь
Санаандгүй хүрвэл бие нь арзайна
Хүний дундаас даанч онцгой
Хөвгүүн гэвэл чи байна
Зориг гарган чамайг гуйсан
Золгүй охин би байна
Хэрэв чамтай шөнө таарвал
Хэний ч сүнс зайлж одно
Хөгийн царайг чинь холоос хараад
Хөөрхий гахай ч бөөлжих байлгүй
Ховорхон төржээ
Хайрт новш минь
Үнэнийг хэлэхэд чиний дэргэд
Үхэн хэдий хөөрхөн болвч
Миний нүдэнд чи минь харин
Мэлхийнээс арай царайлаг төржээ
Сайртай царайнд чинь тааруулж
Сарны гэрэлд сарайлган бичлээ
Бичсэн хойноо бодож бодож
Бичиг мэдэхгүйг чинь гэнэт саналаа
Санаагаар унаад яах вэ
Сайн найзаараа уншуулаарai
 Энэ дэлхий дээр төрөхөд хар байлаа би
Эгэл хорвоо дээр өсөхдөө хар байлаа би
Наранд биеэ шарахад хар л байлаа би
Намайг хүн цочоосон ч хар л байлаа би
Өвдөж зовоод ... хэвтэхэд хар л байлаа би
Өтөл болоод үхэхэд хар л хэвээр байх болно

Цагаан арьстан найз чи
Цаг нь болоод төрөхөд ягаан байлаа
Нарт хорвоод өсөхдөө цагаан болох
Наранд биеэ шарахдаа улаан болох

Айж ичих үедээ шар болчих юм
Амиа тавиад өвдөхдөө цэнхэр болчих юм
Даарч хөрөөд чичрэхдээ ногоон болчих юм
Дайрлага дайраад үхэхдээ саарал болчих юм
Тэгсэн мөртөө найз чи намайг
Тэгэхээс тэгэх гэсэн юм шиг өнгөт арьстан гэх юм.
 Сургууль гэдэг шоронд
Сурагч гэдэг ял авч
Хичээл гэдэг эмийг
Хэдэн цагаар ууж
Багш гэдэг цагдаагаар
Балай болтлоо загнуулна 

Comments